Бидний тухай

Арван гурван жилийн туршлага.

Орчуулгаас эхэлсэн бидний ажил өнөөдөр визний бүрэн зөвлөх үйлчилгээ болон өргөжжээ.

2013оны 10 сараас хойш

Бид 2013 оны 10 сард орчуулгын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр цагаас хойш гадаадад аялах, суралцах, ажиллах хүсэлтэй иргэдэд хэрэгтэй бүх зүйлийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн.

Өнөөдөр бид орчуулга, биометр зураг, даатгал, аяллын визний зөвлөгөө болон урт хугацааны оршин суух эрхийн мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Мөн олон залуучуудыг мэргэжлийн болон академик боловсрол эзэмшихэд нь зуучилж, гадаадад суралцах замыг нь нээж өгсөн.

Өнөөдрийг хүртэл

Тоо бүрийн ард итгэл хүлээлгэсэн хүн бүрийн аялал, мөрөөдөл бий.

50,000+

зочинд мэдээлэл өгөх, бичиг баримтыг нь орчуулах болон даатгуулах, өөрсдөө визний материалаа бүрдүүлэхэд нь тусалж үйлчилсэн

5,000+

зочны визний материалыг бүрдүүлсэн

500+

үйлчлүүлэгчийн визний өргөдөл бүрдүүлэлттэй холбоотой асуудлыг өөрсдийн туршлага дээр тулгуурлан шийдвэрлэсэн

50+

материалаа дутуу бүрдүүлж татгалзсан хариу авсан зочны визийг эерэг болгосон

Бидний давуу тал

Дараагийн аялал тань эндээс эхэлнэ.

Та зөвхөн зорилгоо хэлээрэй. Үлдсэнийг нь бид хамтдаа шийднэ.